ИНҮТ
Тусгай гормид шилжүүлэх тухай тушаал
Тушаал шийдвэр
3 жилийн өмнө
Тусгай гормид шилжүүлэх тухай тушаал

“Да хүрээ трейд” ХХК-ийн Захирлын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/34 тоот тушаалын хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БОЛОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН
ЗЭРГИЙН ҮЕД “ДА ХҮРЭЭ” АВТО ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Журмын зорилго:

  • Коронавирусын халдвар улс орон тархсан энэ нөхцөлд авто худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах;
  • Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэл, дүүргээс гаргасан тогтоол, шийдвэр, Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэг бүрчлэн хэрэгжүүлэх;
  • Худалдааны төвийн байрлалд халдварын голомт үүсгэхгүй, тархаахгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээг зохицуулахад оршино.

1.2 Энэ журам нь цагийн байдлыг үнэлэх, ажилчид, бизнес эрхлэгч, иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, учирч болзошгүй хохирлыг багасгах, худалдаа үйлчилгээний ажлыг хэвийн явуулахад чиглэгдэж гамшгийн үед мөрдөн ажиллах удирдлагын баримт бичиг мөн. Журмыг Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас гаргасан зөвлөмжүүдийг анхаарч тусгасан болно.

1.3 Баримтлах зарчим: Цар тахлын голомтод хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, шуурхай байх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, компани, бизнес эрхлэгчдийн харилцан ажиллагаа, уялдааг хангах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдсан байх зарчмыг баримтална.

Хоёр. Удирдлага зохион байгуулалт

2.1 Худалдааны төвийн ажлын цагийг Нийслэлийн засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хуваариар баталж мөрдөх;

2.2 Компанийн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн Онцгой байдлын байгууллагаар баталгаажуулан тодотгож, хэрэгжилтийг хангах;

2.3 Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг худалдааны төвийн хэмжээнд тогтмол хүргэж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлэх;

2.4 Ажилчдыг илчлэг ихтэй, амин дэм бүхий дархлаа дэмжих халуун хоолоор хангах асуудлыг гэрээт байгууллагатай хэлэлцэн шийдвэрлэх;

2.5 Ажилчид, үйлчлүүлэгчдийн хооронд зай барих нөхцөлийг бүрдүүлэн, шаардлагатай газруудад тэмдэг, тэмдэглэгээ хийх;

2.6 Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ажлын өрөө, тасалгаа үйлчилгээний танхимуудад байршуулах;

2.7 Ажилчид бизнес эрхлэгчдийн халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлж, гар угаах, ариун цэвэр сахих нөхцөлийг бүрдүүлэх;

2.8 Дотоод хяналтын ажлыг хариуцлагажуулан, халдвараас сэргийлэх хяналтыг тогтмол хийлгэж, бүртгэл хөтлүүлэх;

2.9 Ажилчдын ирцийг журмын дагуу хөтөлж, ирээгүй ажилчдын шалтгааныг тодруулж, хяналт тавих;

2.10 Шаардлагатай тохиолдолд ажилчид, бизнес эрхлэгчдийг коронавирусын халдварын шинжилгээнд хамруулах ажлыг судалж, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.11 Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, анхны тусламжийн хайрцгийг бэлэн байлгаж, нөөцийг бүрдүүлэн ажлын байранд хүрэлцээтэйгээр хангах;

2.12 Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын үед халдваргүйжүүлэлт хийх түр заавар”-ыг үйл ажиллагаандаа мөрдөх;

  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг гүйцэтгүүлэх;
  • Сэжигтэй тохиолдлын үед ашиглах тусгаарлах өрөө гаргаж, тохижуулах;
  • “COVID-19” өвчний улмаас ажлын байранд гарсан өөрчлөлт, нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;

Гурав. Ажилчид, бизнес эрхлэгч, түрээслэгчдийн нийтлэг үүрэг

  • Худалдааны төвд QR кодыг уншуулан нэвтэрч, зориулалтын зогсоолд автомашинаа байрлуулах;
  • Байцаагч, хамгаалагчид халуунаа шалгуулж, гараа ариутган, амны хаалттай байх;
  • Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, компанийн дотоод хяналтын ажилтан, хамгаалагч, үйлчлэгчийн зүй ёсны шаардлагыг биелүүлэх;
  • Ажил эхлэхийн өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээ хийж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалтаа зүүн, ариутгалын бодис санитол зэргийг бэлэн болгосон байх;
  • Гараа тогтмол савандаж /20 секунд/ угаах болон зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэх, бохир гараар нүд, хамар, амандаа хүрэхгүй байх;
  • Хүн бүр 3-5 ширхэг амны хаалттай байж, 2 цаг тутамд сольж, хэрэглэсэн амны хаалтны урд хэсгийн гадаргуунд хүрэхгүйгээр авч хогийн саванд хаях;
  • Хөндлөнгийн хүний эд зүйл бусад хэрэгслийг ашиглахгүй байх, өөрсдийн эд зүйлээ байнга ариутгаж, халдваргүйжүүлэх;
  • Ажлын байранд олноор /2-оос дээш хүн/ цугларахгүй байх. Цугласан тохиолдолд 1.5 метрээс илүү зайтай зогсох;
  • Ажлын талбай болон тоног төхөөрөмж, эд зүйлсийн гадаргуу /хаалга, хаалганы бариул, хүлээлгийн ширээ, сандал, цонх, цонхны тавцан, цонхны бариул/-нд 2 цаг тутамд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх;
  • Ажлын байраа тогтмол хугацаанд /2 цаг тутам 10-15 минут/ байгалийн аргаар буюу салхиар тогтмол агааржуулах;
  • Эрсдэлтэй зүйлд хүрсэн бол гараа ариутгаж байх;
  • НБЗГ-т зөв боловсон үйлчлүүлж, ойр орчмыг бохирдуулахгүй байх;
  • Хог, шүлс, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх, зориулалтын бус газарт бие засахгүй байх;
  • Ажлын байрнаас гарсан хог, хайрцаг, баглаа боодол зэргийг ил хаяхгүй байж, зориулалтын хогийн цэгт зөөвөрлөн хаях;
  • Халуурах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ажилтан болон үйлчлүүлэгчдэд маск зүүлгэж, эрүүл мэндийн ажилтанд мэдэгдэн, 119 дугаарын утсанд хандах, бусдаас өөрийгөө тусгаарлах;
  • Өөрийн явсан зам маршрут, уулзсан хүний тухай өдөр бүр тэмдэглэл хөтлөх;
  • Шаардлагагүй уулзалт, хурал цуглаанд очихгүй байх
  • Хүн бүр бусдадаа халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх талаар шаардлага, зөвлөмж өгч дэглэм сахиагүй иргэн, үйлчлүүлэгчийг худалдааны төвөөс гаргах арга хэмжээ авах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг давхар мөрдөж аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх;

3.2. Халдвар хамгааллын дэглэмийг зарим үйлчилгээний байр, объектод сахиулах талаар:

  • Ажлын байр /захиргааны оффисс/-нд гадны иргэдийг нэвтрүүлэхгүй байж албаны журмаар зайлшгүй нэвтрэх шаардлагатай албан тушаалтныг бүртгэлжүүлж, халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалттайгаар нэвтрүүлж болно;
  • Үйлчилгээг аль болох цахимжуулан, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байна;
  • Төлбөр тооцоог цахимаар хийх;
  • Иргэд, үйлчлүүлэгчтэй 1.5 метрээс дотогш зайд харьцахгүй байх;
  • Ажлын байранд амны хаалт, нүүрний хаалтыг заавал зүүж хэрэглэх, /хэрэглэгч, харилцагчдад үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд нэг удаагийн бээлий, малгайг тогтмол зүүж ажиллах/ гарыг бохирдсон тухай бүр савандаж угаах, спиртэн суурьтай халдваргүйжүүлэх бодисоор халдваргүйжүүлэх, бусадтай гар барихгүй байх;
  • Гадна хаалганаас байцаагч, хамгаалагч нар ажилтан болон түрээслэгч, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг үзэж тэмдэглэх, өвчний шинж тэмдэг илэрвэл /биеийн халуун 37.1 хэмээс дээш/ гэрт нь буцаах, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх;
  • АТҮТ-д үйлчлүүлэгсдийн хөдөлгөөнийг компанийн хамгаалагч зохион байгуулна. Үүнд:
  • Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн халууныг хэмжиж, спирт агуулсан гар ариутгагч бодисоор ариутгуулан, амны хаалттайгаар нэвтрүүлнэ;
  • Зааланд 1 цонхонд 1 үйлчлүүлэгч байхаар зохицуулалт хийж, цонхноос хойш 1.5-2 метрээр 2 хүн зогсохоор буюу 1 цонхны харалдаа 2 хүнээр тооцож нэг удаад /5*2/ 10-аас илүү хүн оруулахгүйгээр нэг үйлчлүүлэгч гарахад нэг хүн оруулахаар зохион байгуулна;
  • АТҮТ-ийн зааланд компаниас томилогдсон үйлчлэгч ариутгал халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийнэ;
  • Гар ариутгах бодис, бусад шаардлагатай материал хэрэгслийг хангалттай хэмжээгээр байлгана;
  • Халуун хамжигч автомат машин байрлуулна;
  • ХҮ-ний 3-р төвийн даатгалын үйлчилгээ эрхлэгчид хүн хоорондын зайг барих, халдвар хамгаалалын дэглэмийг сахисан хүнд үйлчлэх бөгөөд кабин хооронд хаалт хэрэглэж, амны хаалтны гадуур хамгаалах шилтэй байна.
  • Тээврийн хяналтын үзлэгийн төвд үйлчлүүлэгчдийг автомашинтай нь дараалалд зогсоох бөгөөд тухайн үед жолооч нарыг машинаас буулгахгүй байна. Оношлогоонд орсон жолоочийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж журмын дагуу ажиллана.
  • Хүнсний мухлаг /буфет/-т үйлчлүүлэгчдийг 2-с дээшгүй хүнтэй байхаар тооцож, үйлчлүүлэгчдийг зааланд ил задгай хоол, цай, кофегоор үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг зөвлөмжийн дагуу хийнэ.
  • Контейнер, павилионд ажиллагсад хувийн хамгаалах хэрэгсэлтэйгээр 1.5-2м зайнаас иргэдэд үйлчлэх бөгөөд, цэвэрлэгээ ариутгалыг тогтмол хийнэ.
  • Цайны газар, дэлгүүрүүд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний” тусгай нөхцөл, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.
  • Нийт түрээслэгч, бизнес эрхлэгчид өдөр тутамдаа ажлын байрны ариутгал, цэвэрлэгээг зохион байгууж, сард 1-с дээш удаа мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Дөрөв. Цэвэрлэгээ, ариутгал

  • Өрөө тасалгаанд 2 цаг тутам 10-15 минут агаар сэлгэлт хийх;
  • Салхивчгүй өрөө тасалгаанд өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;
  • Барилга байгууламж /автосалон, угаалга, контейнер, дэлгүүр, павилион.../-ийн гаднах орчны талбайг эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөний дагуу өөрсдийн нөөц бололцоогоор ариутгах;
  • Өдөр бүр цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу зэрэг хүний гар хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар /1л усанд 15мл белизна/ шүршиж, арчин халдваргүйжүүлэх;
  • Ажилтан, бизнес эрхлэгчид өөрийн ажлын ширээ сандал, компьютер, шүүгээ зэрэг албан тасалгаанд буй хүний гар хүрэх гадаргууг 2 цаг тутамд чийгтэй алчуураар арчих, халдваргүйжүүлэх;
  • Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувийн багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар зайлж хатааж хадгалах;
  • Нийт ажилтан, түрээслэгч нар хувийн ариун цэврийг сайтар сахих, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөг зүй зохистой ашиглах, гарын саван, ариун цэврийн цаасыг зохистой хэрэглэх;

Тав. Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл анхаарах зүйлс

  • Сүүлийн 14 хоногийн хугацаанд онош батлагдсан хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, суулгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ;
  • Ажилтан ажлаа хийж байх явцад дээрх сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрвэл:
    • Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж тухайн хүнийг урьдчилан бэлтгэсэн тусгаарлах өрөөнд хүргэнэ;
    • Хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, эрүүл мэндийн байгууллага /ХӨСҮТ 119, 88086829/-д дуудлага өгнө;
    • Сэжигтэй тохиолдолтой 15 минутын турш 1 метрээс дотогш зайд харьцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэх ба ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг иртэл ойрын хавьтлыг ажлын өрөөнд нь тусгаарлана;
    • Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилж эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагана;
    • Сэжигтэй тохиолдлын онош батлагдсан тохиолдолд голомтод Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдваргүйжүүлэлтийн багаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ;
    • Нийт ажилтан, түрээслэгчид айж сандралгүй, тайван байж дүрэм журмыг баримталж ажиллана.
  • Ажилтан гэртээ байх үед болон ажилтны гэр бүлийн гишүүдэд сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрвэл:
    • Ажилтан гэртээ байх хугацаанд өөрт эсвэл гэр бүлийн гишүүнд 4.1-д дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд удирдах ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж ажилдаа ирэлгүй гэртээ тусгаарлах арга хэмжээ авна;
    • Гэрийн тусгаарлалтад байгаа сэжигтэй тохиолдол нь гэрээсээ гарахгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлийн бусад гишүүдээс аль болох зай барихыг хичээж, хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, аяга тавгийг тусдаа хэрэглэх, өдөрт 3 удаа халуунаа хэмжиж эрүүл мэндийн хяналтын хуудас бөглөх, харьяа өрхийн эмчид мэдэгдэх зэрэг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг баримтлана;
    • Эрүүл мэндийн асуудлаар харьяа дүүргийн өрхийн эмнэлэг болон 119, 100, 103, 80086829 дугаарт хандаж зөвлөгөө авах /Гадаадын иргэн бол Интермед эмнэлэг 80105577, SOS media эмнэлэг 91913122 дугаарт хандах/.

Зургаа. Хориглох зүйл

  • Халдвар хамгааллын дэглэм сахиагүй ажилчин, түрээслэгчдийг ажиллуулах;
  • Амны хаалтгүй, гар ариутгаагүй, халуун хэмжүүлээгүй иргэд үйлчлүүлэгчийг худалдааны төвд нэвтрүүлэх;
  • Насанд хүрээгүй хүүхэд, хүүхэд дагуулсан хүнийг нэвтрүүлэх, үйлчлэх;
  • “Ковид-19” халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнийг нэвтрүүлэх, ажилчин, түрээслэгч, бизнес эрхлэгчдийг ажиллуулах;
  • Олон нийтийн мэдээллийн суваг, сошиал орчны худал мэдээллийг түгээх, сөрөг мэдээллээр бусад ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлөх, өдөөн хатгахыг хориглоно.

Долоо. Бусад

  • Энэхүү журам нь улс орон, бүс нутгийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • Ажилчид компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, өдөр бүр ажлын явц, үр дүнг шууд удирдлагад тайлагнах, оршин суугаа газраас өөр тийшээ явахгүй байх, гар утсаа нээлттэй байлгаж утасны дуудлага, сошиалд тухай бүр хариу өгөх гол үүрэгтэй.
  • Журамд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрт үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар