БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Булганхүүгээс талархал илэрхийллээ.
Талархал
2003 онд “Да Хүрээ трейд”ХХК- Цахлайн хаан банктай уулзвараас Цэргийн хотхон хүртлэх 350 м хатуу хучилттай авто замыг өөрсдийн хөрөнгөөр тавьж ашиглалтад авсан бөгөөд өнөөдрийг хүртэлх 20 гаран жил энэ замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн захирал Ц.Алимаа танд болон танай хамт олонд иргэдийнхээ өмнөөс
#Талархал илэрхийлье.
Тухайн зам нь олон жилийн ашиглалтын улмаас эвдрэл үүсч иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулаад байсныг Нийёлэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлан дахин хучилт хийлээ.
Иргэд оршин суугчид болон бизнес эрхлэгч нарынхаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр хичээн ажиллаж байгаа Н.Батсүх даргатай 24 дүгээр хорооныхоо хамт олонд ажлын амжилт хүсье.